Saturday, April 19, 2014

Эртний хятад

Эртний хятад
1. Эртний Хятадын газарзүйн байдалхүн ам: Эртний Хятадын иргэншил МЭӨ Y-III мян.-ы үед Шар мөрний /Хуанхэ мөрөндунд урсгал хавьд бүрэлдсэн неолитын соёлын үндсэн дээр үүссэн. Эртний Хятадын г.нутаг өнөөгийн г.нутгийн хэмжээнээс бага байсан гэх боловч энэ нь маргаантай хэвээр байнаЭртний хятадууд Шар мөрөнХөх мөрний хооронд орших өргөн уудам нутагт оршин байвМЭӨ I мян.-ы дунд үеэс эртний хятадууд өргөн уудам г.нутагт тархан суурьшижаажмаар өмнө зүг Хөх мөрний /Янзцы мөрөнсав газарулмаар өмнөд муж руу тархсан. МЭӨ IY-II мян.-ы үед Шар мөрний дунд урсгал хавийн нутагт заанэврэн хошуутхулсны баавгай нутаглажголын хөндийд хулс урганаШар мөрний хөндийтүүний цутгал орчмын зөөлөн хөрс г.тариалан эрхлэхэд их тохиромжтой байвИймд МЭӨ I мянхүртэл суурингууд голын цутгалаас холгүй ойт өндөрлөгөөр байрлаж, Дунд Хятадын талын өргөн уудам нутгийг бүрэн ззэмшээгүй байжээХүмүүс гол дагаж г.тариалан эрхэлж байсан нь тэднийг заримдаа аюул руу түлхэхө.хэлбэлголын усны түвшин нэмэгдэхэд үерийн аюул заналхийлж, түүнээс сэргийлж хараахан сураагүй байв. МЭӨ мян.-ы дунд үед төмөр зэвсэг өргөн тархажхятадууд голын хөндийгөөс холдож, амьдрал ахуй нь эрс өөрчилсөнТэд хатуу хөрсийг боловсруулж сурсан нь хүн ам жигд тархан суурьшижөнөөгийн Хойд Хятадын г.нутгийг бүрэн эзэмших нөхцөл бүрдсэн.
Шар мөрний сав газар нутаглаж байсан хүн ам ямар хэлээр ярьж байсан нь тодорхойгүй, Яншаогийн соёлыг бүтээгчид /МЭӨ Y-IY мян.-ы үень нэн эртний палео-азийн /умардынхүн амыг шаханхэсэгчилэн уусгасан прото хятад-түдвүүд /сино-тибетүүдбайсанИньгийн угсаатны нийтлэг /МЭӨ II мян.прото хятад-түвдийн нэг хэсэг нь өмнөд аймгуудтай холилдсоны үр дүнд үүссэнПрото хятад-түвдийн нөгөө хэсэг нь жоугийн утсаатны нийтлэг бүрэлдэх үндэс болжээМЭӨ I мян.-ы үед иньжоу нарын харилцан үйлчлэлийн үр дүнд Шар мөрний дунд урсгал эртний хятад угсаатан бүрэлджээХятад үндэстэн бүрэлдэхэд мөн палео-ази /умардын/, аустро-ази /зүүн-өмнөдхэлний хөрш угсаатны нийтлэг оролцжээ.
2. Эртний Хятадын түүхийн үечлэлЭртний Хятатад он тооллын нэгдсэн систем байгаагүйМЭӨ I мян.-ы үеэс он тооллыг вангийн /дээд захирагчтөр барьсан жилээр тоолж эхэлснээр он цагийг нарийн тогтоох асуудал бэрхшээлтэй болжээТбал, судлаачид Инь улсыг уналтанд хүргэсэн Жоугийн бай.дагууллыг МЭӨ 1122 он, МЭӨ 1066 он, 1050 онэсвэл 1027 он гэж янз бүрийн цаг хугацаанд хамааруулан үздэг. МЭӨ 341 оноос Эртний Хятадын түүхэнд он тоолол бий болсон байна.
МЭ I зууны үеэс хятадууд он тоололд жартын давтамж бүхий онцгой тэмдгийг ашигласан үеэс жарны тооллыг тасралтгүй хэрэглэх болсон нь он тооллын алдаа гарахгүй боловХятадын түүхийн ШУ-д Хятадын түүхийг хаант улсын дарааллаарнийгмийн хөгжлийн үе шатын үйл.-лэх хүчний хөгжлийн түвшинхөдөлмөрийн багаж зэвсгээ бэлтгэж байсан материалаартухайн орны нийгэмэ.засгийн хөгжлийг гол шалгуур болгох зэргээр үечилж байнаЭртний Хятадын түүхийг таван үед хувааж үзэж байнаҮүнд:
Ø Шан гүрэн /МЭӨ 1700-1027 он/, 
Ø Жоу гүрэн /МЭӨ 1027-221 он/,
Ø Цинь гүрэн /МЭӨ 221-207 он/,
Ø Хан гүрэн /МЭӨ 202-МЭ 220 он/, 
Ø Зургаан гүрний үе /МЭ 220-589 он/. 
3. Эртний Хятадын түүхийн эх сурвалж ба түүх бичлэгЭртний Хятадын түүхийн чухал ач холбогдолтой эх сурвалжийн нэг нь он дарааллын бичигЛу хаант улсын Чуньцю /Күнз зохиосон гэдэгэх сурвалжид МЭӨ YIII-Y зууны үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн бөгөөд үүнд хожим тайлбар хийж олон зохиолыг туурвисанХятадын түүхэн эх сурвалжийн өөр нэг төрөл нь Шаншу /Шузинхэмээх эрх баригчид болон түүний тойрон хүрээлэгчдийн хэлсэн үгийн тэмдэглэлТүүнчлэн түүхийн эх сурвалж дотор аман зохиолоос сэдэвлэсэн Шизин хэмээх дууны эмхэтгэл онцгой байр эзэлдэг. МЭӨ Y-III зууны Хятадын гүн ухаантануудын бүтээл ихээхэн үнэ цэнэтэй. 
МЭӨ I мян.-ы үед ХятададХятадын төдийгүйАлс Дорнодын бусад орны т.бичлэгийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн түүхэн зохиол гарсанТбалСыма Цянь /МЭӨ 145-90 он/-ий нэн эрт үеэс МЭӨ I зуун хүртэлх үеийн Хятадын түүхийг багтаасан Түүхэн тэмдэглэл гэх зохиол агаад тэрээр амьдралыг тодорхойлон бичиглэх нь хэмээх түүхэн үйл явдлыг бичих шинэ зарчмаар бичжээБан-Гу /32-92 он/ хаант улсын түүх хэмээх Хятадын түүх бичлэгийн шинэ төрлийг үндэслэсэн
XX зууны эхээр Хятадын т.бичлэгт эртний Хятадын түүхийн эх сурвалжийн Их шүүмжлэлт хандлага дэлгэрсэн. 1950-80-аад онд өнөөгийн Хятадын г.нутагт археологийн судалгаа эрчимтэй хөгжсөнМалталтын шинэ аргыг хэрэглэх болсон нь неолитын үеэс Хан улсын үе хүртэлх эртний Хятадын түүхийн эх сурвалж судлалыг ихээхэн баяжуулсан
Шан-Иньгийн үеийн эртний Хятадын нийгмийн судалгаанд эпиграфик эх сурвалжтүүний дотор МЭӨ ХҮ-Хзууны мэргийн бичээс чухал ач холбогдолтой. 1899 онд Хятадын эрдэмтэд анх энэ мэргийн бичгийг олж илрүүлсэнАньяны ойролцоох Шан-Иньгийн нийслэлийн малталын явцад олон шинэ бичээс олдсон бөгөөд агуулгын хувьд мэргийн бичээс нь нийгэмулс төрийн түүхийг тусгасан. МЭӨ Х-ҮII зууны эпиграфик дурсгал болох Жоугийн үеийн ёслолын хүрэл сав суулган дээрх бичээс ач холбогдолтой
Хятадын түүх бичлэгийн уламжлал нь 2 онцлог шинжтэйҮүнд: НэгдХятад соёлын түвшингөөр хөрш ард түмнээс ямагт тэргүүлж байсан гэхХоёртДомгийг түүхийн баримттай адилтгаж, Хятадын төрийн үүслийг аль болох эртнийх болгон үзэх зэрэг болно
XX зууны 20-иод оны үеэс эртний Хятадын түүхийг түүхэн материализмын байр сууринаас судлах болсон. 40-50-иад оны үед Хятадын эрдэмтэд Эртний Хятадын нийгэмэдийн засгийн тулгамдсан асуудлыг судалсан боловч Соёлын хувьсгал-ын үйл явц энэ судалгааг тасалдуулсан. Харин 70-аад оны сүүлчээр эртний Хятадын нийгмийн тухай маргаан сэргэжэх сурвалжуудыг хэвлүүлэних сургуульд эртний Хятадын түүхийн хичээлийг заах болжээ. ЯпонФранцОрос зэрэг улс орны эрдэмтэд /Япон-Кайдзука СигекиФранц-Э.ШаваннА.МаспероОрос-Н.Я.БичуринЛ.В.Симоновская гмХятадын түүхийн бүх үеийг жигд судалжолон арван бүтээлүүдийг туурвисаар байна.
4. Эртний Хятадын иргэншил: МЭӨ Y-III мян.-ы үед Яншаогийн соёл бүрэлдсэн бөгөөд 1921 онд Шведийн эрдэмтэн И.Г.Андерсон Шар мөрний дунд урсгалаар неолитын соёлын ул мөрийг олж, түүнийг Яншао хэмээн нэрлэжээ. Яншаогийн аймгууд Шар мөрний нэг цутгалын хөндийд нутаглаж байгаад баруун, зүүн зүгт тарханголын сав газарт багахан сууринд амьдрах болжээ. Яншаочууд үржил шимт зөөлөн хөрсөнд чумиз тариалжгахайнохой өсгөж байв. Тэд шавар савыг бэлтгэхдээ тусгай зууханд шатаажгеометр болон ургамаламьтанэлдэв хээ угалзаар чимэглэдэг байвЯншаогийн соёлын үед эртний Хятадын аймаг овгууд өөр хоорондоо ялгаатай хэл аялгуугаар ярилцаж байвМЭӨ III мян.-ы сүүлчээр Яншаогийн соёлд өөрчлөлт гарчбудмал сав суулганы оронд ваарны хүрдээр бэлтгэсэн сааралхар сав суулга өргөн дэлгэрэх болсон. Ийм соёлыг Луншань хэмээн нэрлэдэг бөгөөд энэ үед г.тариаланд олон дэвшил гарччулуун зэвсэг боловсронгуй болжхадуур, хутга зэрэг үйл.-лэлийн багаж зэвсэг олширсон. Луншаний үеийн нийгмийн харилцаанд ч ихээхэн өөрчлөлт гарсан. ТбалЛуншаний булшанд нас барагчтай хамт хийсэн зүйл нь харилцан адилгүй ялгаатай байгаа нь нийгмийн ялгарал буюу тэгш биш байдал бий болсныг нотолно
МЭӨ II мян.-ы улс төрийн түүхийн тухай Эртний эрх баригчдын тухай домогт өгүүлсэн байдагТэнгэрийн дорхи улсыг цэцэн Яо захирч байснаа чадварлаг, залуухан Шуныг залгамжлагчаараа өргөмжилжээТүүний усан галав юүлжШунусан галаваас хүмүүсийг аварсан хүнд эрх мэдлээ шилжүүлнэ гэсэнд олон дотроос Их Юй гэгч голын гольдролыг өөрчилж их ус тэнгист цутгажээ. Ингээд Юй хаан болжудалгүй Юй-гийн орыг уламжлал ёсоор бус харин түүний хүү Ци ававҮүнээс хойш улсын хаан ширээг үе залгамжлах болжээ. Энэ домогт сонгуулийн албан тушаалтны оронд аажмаар үе залгамжилсан эрх мэдэл бий болсныг харуулжээИх Юй-гийн хүү Ци-г эртний Хятадын анхны Ся хаант улсыг үндэслэсэн гэж үздэг. Ся хаант улсын сүүлчийн захирагч маш харгис хүн байсан тул түүний захиргаан дахь аймгууд бослого гаргажШан аймгийн захирагч Тан бослогыг тэргүүлэнтүүнийг түлхэн унагажТэнгэрийн дорхи улсыг нэгтгэсэнТэрээр Шан гэх шинэ угсааны анхны хаан болжээМЭӨ XIY зууны үед Пан Гэн захирагчийи үед Шан аймгийнхан сүүлчийн удаа нүүдэллэжгазар нутгийн төв хэсэгт /одоогийн Аньян/ Шан хотыг үндэслэн байгуулсан.
5. Эртний хятадууд төрт улсаа байгуулсан ньШан-Инь улс /МЭӨ 1700-1027/-ын төрнийгэмэдийн засгийн байдал: Эртний Хятадын төрийн гол хэрэг нь тэнгэр тахих болоод дайн байсанАливаа аян дайны зорилго нь дайснаа ялжолон хүнийг олзлон авах явдалТэд өвөг дээдэстээ зориулан олон тооны олзлогсдоор тэнгэр тахих ёслолыг үйлдэж байв
Инь улсын төвд захирагчийн засаг захиргааны төв Их Хот Шан байвТүүнийг тойрон Иньгийн бүрэлдэхүүнд орох г.нутаг үргэлжилжнутаг дэвсгэрийг баруун газарөмнөд газар гэж ялганаИньгийн захирагч нутгийн чанад дахь аймгуудтай дайсагналцсан харилцаатайГэхдээ Иньгийн г.нутаг ба аймгуудын хооронд хатуу тогтсон хил хязгаар бараг байгаагүйИньгийн захиргаанд орсон аймагтүүний г.нутгийн нэг хэсэг болноИнь улс нь аймгийн холбоодод тулгуурласан овог аймгийн хуваариас өөр засаг захиргааны хуваарьтай байгаагүй
Иньгийн төрийн нэгдмэл байдлыг илэрхийлэгч нь захирагч-ван юмВангийн дангаар захирах эрх нь тасралтгүй өсчИньгийн захирагчид өөрсдийгөө Би-хүмүүсийн дундах цорын ганц хэмээн нэрлэж байвВан өөрийн эзэмшил дэх хэнд ч зарлиг буулгах эрхтэй /том газар эзэмшигч/. Зарим тохиолдолд ван дайсагналцагч аймгуудын эсрэг хийх аян дайныг өөрөө толгойлдог /цэргийн дээд захирагчбайжээХэрэв тухайн аймаг вангийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрвөл, аймгийн удирдагчид нь Иньгийн холбоонд орсныг нотлох титэм олгожүүнээс хойш тухайн аймаг нь вангийн ивээлд орноВангаас титэм хүртсэн аймгийн удирдагч Их Хот Шанд байнга иржтүүнд алба гувчуур барьжшаардлагатай үед вангийн мэдэлд цэргээ шилжүүлэх ёстой. Үүнээс гадна хэрэв тухайн аймгийн г.нутаг халдлагад өртвөл, удирдагч ванд яаралтай мэдэгдэх ёстойВан нэгэн зэрэг дээд ламын үүрэг гүйцэтгэжзөвхөн тэр л мэргийн ясны цууралтаар бурхны хүсэл зоригийг тодорхойлж чадах аж /дээд шүүгчтэргүүн лам/. Ван төрийн аппаратыг тэргүүлж байсанХааны төрөл төрөгсөд түүний томилгоогоор дээд албан тушаалд томилогдож байвТүүний удирдлаганд бичээчалба гувчуур хураагчшүүгч зэрэг мэргэжлийн доод албан тушаалтнууд ажиллана.
МЭӨ XIII зууны сүүлчээр төр барьсан У Дин вангийн үед Инь улс ихээхэн хүчирхэгжсэнТүүний үед Их Хот Шанд шинэ ордонсүм байгуулсан. Тэрээр Иньгийн г.нутгийг ихээхэн өргөтгөсөнхүчирхэг бай.дагуулагч байвХарин У Динийг нас барсны дараа Инь уналтанд орж эхэлсэнҮүнээс гадна Инь улсын вангийн эрх мэдэлд байсан Жоу аймгийнхны хүч чадлаа зузаатгажэзэмшлээ өргөтгөжулмаар энэ аймгийн удирдлагын дор хэд хэдэн аймгууд иньчүүдтэй тэмцэхээр нэгдсэнИнгээд жоу аймгийнхан Иньгийн цэрэгт цохилт өгснөөр Шан улс унасан /МЭӨ XI зууны сүүлчээр “Жоугийн байлдан дагуулал гэх үйл явдал эхэлсэн/. 
МЭӨ ХIY-XI зуунд оршин тогтносон Шан-Инь улсад нийгмийн давхраажилт бий болждөрвөн үндсэн давхаргад хуваагдаж байвҮүнд
Ø Эрх баригчид-Иньгийн захирагч болон ойр төрлийнхөн, 
Ø Ноёлогч давхарга-нийгэмд онцгой байр суурьтай сурвалжит гаралтай хүмүүс, 
Ø Чөлөөт хүй нэгдлийнхэн, 
Ø Доод давхарга-хараат хүнажилчидбоолзарц
Тахилч бөө нартөрийн язгууртнуудэзлэгдсэн аймгуудын язгууртнууд Инь улсын ноёлогч давхаргыг бүрдүүлж байвТөрийн язгууртнуудын нийгмийн байдал нь г.эзэмшилбоолтой эсэхалбан тушаал зэргээрээ хаанд хэр ойр байснаар тодорхойлогдожэнэ байдал нь цол хэргэмтодорхой эрх ямбыг бий болгосонОршин суугчдын ихэнх нь чөлөөт хүй нэгдлийнхэн байвХамгийн доод давхарга буюу боолуудад гэр бүлөмчийн аль аль нь байх ёсгүйШан улсын үед нийгэмтөр боол эзэмшлийнхбоолууд нь хувь хүмүүсийн болон төрийн эзэмшилд байсанОлзны боолөрийн боолгэмт хэрэгтэй боолалба гувчуурын боол зэрэг боолын хэлбэрүүд байв
Шан-Иньгийн үеийн эдийн соёл нь МЭӨ III мян.-ы үед Шар мөрний сав газар нутаглаж байсан неолитын аймагтай үүслийн хувьд холбоотой. Хэдэн зуун жилийн туршид г.тариалан болон хөдөлмөрийн багаж зэвсэгт онцын өөрчлөлт гараагүйМЭӨ II мян.-ы сүүлчээр Шан-Инь улс хүрэл хэрэглэх болсонхот байгуулалтбичиг үсгийн үүсэл гэсэн гурван чухал ололтод хүрсэнХүрэл цутгамал үйл.-лэлийн эртний ул мөр Эрлитоу маягийн суурингуудаас олдсон /МЭӨ II мян.-ы эхэн/. Хожуу үеийн Иньд зэсийн хүдрийг баяжуулах аргазэсцагаан тугалгыг хайлуулжулмаар цутгамал хийхдээ ихээхэн чанартай шавар хэвийг ашиглаж байжээИньгийн үед хүрлийг зэр зэвсэг үйл.-лэхөргөлийн ёслолын сав суулга хийх зэрэгт ашиглаж байвЭртний Иньгийн хот байгуулалт ихээхэн өндөр хөгжилтэй байвНийслэл хотын хана нь оршин суугчдыг халдан довтлогчдоос найдвартай хамгаалж байвАньян хотын ойролцоох Иньгийн нийслэлийн малталтаар хотын г.нутагт чулуун болон хүрэл суурь бүхий хүчирхэг баганаар тулсан олон ордонсүмүүдийг олж илрүүлсэнХотын сувгийн сүлжээ нь бороо эсвэл үерийн үеэр илүүдэл усыг зайлуулах зориулалттай. Хотод хүрэл цутгах, яс сийлбэрлах, ваарны үйл.-лэл төвлөрч, олон мэргэжлийн үйл.-лэл бий болжгар урлал г.тариалангаас тусгаарлажээНийгэм шинэ үе шатанд шилжин орсны нотолгоо нь бичиг үсгийн үүсэлӨнөөг хүртэл уламжлан ирсэн Иньгийн бичиг үсэг нь Зүүн Азийн г.нутаг дахь хамгийн эртний бичээс агаад бичээс нь амьтны ясяст мэлхийн хуяган дээрх мэргийн бичиг юмҮүнээс гадна Иньгийн үед бичгийн модон самбарыг өргөн ашиглаж байсанИньгийн захирагчийн ордонд цзоцэ буюу бичгийн модон материал бэлтгэгч албан тушаал байжээ
Жоу улс /МЭӨ 1027-221/-ыг байгуулсан ньЖоу улсын төрнийгэмэдийн засгийн харилцааЖоуИньгийн улс төрийн нөлөөнд хараат г.нутгийн эрхтэйгээр нэгдсэн бөгөөд Иньгийн ван албан ёсоор Жоу аймгийн захирагч, түүний хүүд “жоугийн хоу” /хараат захирагч/ титэм олгожээЖоугийн хүчирхэгжилтийн нотолгоо нь Иньгийн эсрэг цэргийн мөргөлдөөн байвЖоучуудын тэргүүлсэн баруун аймгуудын хүчирхэг холбоо аажмаар бүрэлдсэн. У ван дорно зүгт аян дайн хийжМЭӨ 1027 онд Иньгийн цэргийг бут цохижээ. Жоугийн үеийн эхний хагасыг Баруун Жоу /МЭӨ XI-YIII зуун/ гэж нэрлэдэг /учир нь улсын төв нь өнөөгийн Шэньси мужийн нутаг/.     
Жоучууд бай.дагууллын дараа ялагдагсдын хүрэл цутгах техникийг богино хугацаанд эзэмшсэн. Мөн тэд иньчүүдээс тухайн үеийн армийн гол хүч буюу Иньгийн эртний Хятадын тэрэг дайсныг довтлох хүчирхэг зэвсэг болох байлдааны морин тэргийг /харваачжад шидэгчхөтөч гэсэн 3 цэрэгтэйхос морь хөллөсөнаралтай хөнгөн тэрэг/ бэлтгэн ашиглахыг сурсанЖоучууд иньчүүдийн техникийн ололтыг зээлдсэнээс гадна тэдний бичиг үсгийг мөн зээлдэн авчээБай.дагууллаас өмнө жоучууд өөрсдийн бичиг үсгийг ашиглаж байсан ч тэдний бичиг үсэг нь боловсронгуй бус байв
Инийг бүрэн нэгтгэсний дараа жоучууд үе залгамжилсан эзэмшил гэх хэд хэдэн арга хэмжээг авч явуулсанУ ваны төрөл төрөгсөдзарим сурвалжит гэр бүлийн г.эзэмшлийг түүний хүн амын хамт бэлгэнд авч, шинэ үе залгамжилсан эзэмшигчдэд бэлгэнд авсан г.эзэмшлийнх нь хэмжээгээр титэм олгож байвИнийг бай.дагуулах үеэр жоучуудыг дэмжсэн Иньгийн холбоонд байсан олон аймгийн удирдагчид ийм эзэмшигчид /жоухоуболсонЖоухоуд хишиг болгон өгсөн хүн ам Иньгийн үеийн г.нутагтаа амьдарч буй овог аймгийн хүн амыг бүрдүүлнэ. Жоугийн бай.дагуулал нь вангийн эрх мэдэлд орсон г.нутгийн удирдлагын системийг үндсээр нь өөрчлөөгүй
МЭӨ Х-YIII зууны үеийн Жоугийн бүх чөлөөт хүн амыг шатлалын зарчмаар нийгмийн 5 давхаргад хуваасанҮүнд: 
Ø Нэгд; деспот захирагч, хүмүүсийн дундах цорын ганц хэмээн өөрийгөө нэрлэсэн жоугийн ван,
Ø Хоёрт; үе залгамжилсан г.эзэмшлийн захирагчжоугийн дээд язгууртан жоухоу, 
Ø Гуравт; жоухоу нарын үе залгамжилсан эзэмшлийн хүн амыг бүрдүүлэгч зу-гийн /овог аймгийн бүлэгтэргүүн дафу, 
Ø Дөрөвт; аль нэг зу-гийн бүрэлдэхүүнд орсон том гэр бүлийн тэргүүн ши, 
Ø Тавт; энгийн хүмүүс
Нийгмийн зэрэглэл нь тухайн хүний хэрэглэж болох эд баялгийг тодорхойлохоос гадна тухайн хүн нийгмийн дээд давхаргад хамаарах эсэх нь түүний эцэг нь хэн байсангэр бүлийн хэд дэх хүүхэд байснаас шалтгаална. Тбалтом хүү нь эцгийнхээ зэргийг залгамжилжхарин бусад хөвгүүд нь нэг зэрэг доошилно. Энэ дүрэм нь хамгийн олон хүн ам бүхий доод давхаргад үйлчилдэггүй байв. МЭӨ IX-YIII зуунаас өрөнд орогсод олширч шинээр боол худалдан авах болсноор тэдний тоо ихэд нэмэгдэх болсонЭнэ үед боолын хөдөлмөрийг г.тариалангар урлал салбарт ихээр ашиглаж байв 
Жоугийн нийгмийн давхраажил нь г.эзэмших, ашиглах системтэй нягт холбоотойө.хэлбэлжоугийн г.эзэмшлийн систем нь нийгмийн бүтэцтэй адил шаталсан байсанГазрын дээд эзэн нь ваниймд улсын иргэд нь түүний албатууд байв. Дээд эзэн ван, дээд сурвалжтнуудад /жоухоуулсын зарим газрыг үе залгамжлан эзэмших эрхтэйгээр олгоноЖоухоу нар өөрсдөдөө харьялагдаж буй газарт дафу нарыгдафу нар газраа өөрсдөө боловсруулахгүй, ши нарыг ажиллуулаххарин эцэстээ газрыг жирийн хүмүүс боловсруулна. Нэг үгээрвангийн зарц нь жоухоужоухоугийн зарц дафудафугийн зарц нь шиши нарын энгийн хүмүүс” гэж үзэж байвХэдийгээр захирагч ван газрын дээд эзэн боловч нийгмийн аль ч давхаргынхан түүнийг эзэмших эрхтэйхарин хувьдаа өмчлөх ёсгүй.
МЭӨ YIII зууны эхээр жоучууд Шар мөрний дээд урсгалаар нутаглах жүн аймгийнхантай сөргөлдөх боловЖүн нар гарал үүслийн хувьд жоучуудтай төрөл хэдий ч амьдралын хэв маягэрхлэх аж ахуйн хувьд ялгаатай байвЮ ваны засаглалын үед /МЭӨ 781-771 онхагас нүүдэлчин жүн аймгийнхантай шийдвэрлэх тэмцэл хийжээМЭӨ 770 онд нийслэлээ дорно зүгт /одоогийн Лоян/ нүүлгэсэнИймд МЭӨ YIII-III зууны үеийг Зүүн Жоугийн үе /МЭӨ YIII-Y зууны эртний Хятадын түүхийг Чуньцюгийн үе-Хаварнамар, харин МЭӨ Y-III зууны түүхийг Жаньгогийн үе-Байлдаант улсуудын үе/ гэж нэрлэдэг.
МЭӨ YIII зууны үед ди хэмээх нүүдэлчин аймгийнхан нэгдэжШар мөрнөөс умард зүгт орших жоухоу нарын эзэмшилд довтлох болсонМЭӨ YII зууны эхээр ди өмнө зүгт хөдлөжШар мөрний дунд урсгалын зүүн эргийг хоосруулсанДи нар улмаар Шар мөрнийг гатланжоугийн нийслэлээс холгүй орших жоухоу нарын эзэмшил рүү довтолсон. Хятадын зарим эзэд ди нартай холбоо тогтоонтэднийг өрсөлдөгчдийнхөө эсрэг ашиглахыг илүүд үзэж байвТбалМЭӨ 636 онд Жоугийн Сян ван түүнд захирагдахаас татгалзсан Жэн хаант улсын эсрэг ди нарыг турхирсан хэдий ч тэд Жэн улсын талд оржвангийн цэрэгт цохилт өгсөнХэрэв ИньЖоугийн эртний үед бид-тэд гэсэн эсрэг тэсрэг байдал нь улс төрийн шалгуур дээр үндэслэж байсан бол /вангийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн нь бидүл хүлээн зөвшөөрөгчид нь тэд/ МЭӨ YIII-YII зууны үед бүх варварууд гарал үүслийн хувьд нэг л нийтлэг гэсэн төсөөлөл бий болсонЭртний хятадууд өөрсдийгөө варваруудад сөргүүлэн тавьжөөрсдийгөө хуася эсвэл жуся хэмээн нэрлэжээ. Эртний хятадуудын төсөөллөөр ийм зааг ялгааны үндэс нь төрлийн харилцаа байвШар мөрний дунд урсгалаар нутаглах хаант улсын хүн ам хоорондоо төрлийн харилцаатай тул тэдний зарим нь жоугийн вангийн эсрэг байсан ч хуася байна. 
Дорно зүгт нийслэлээ шилжүүлсний дараа вангийн эрх мэдэл ихэд суларсан. Тэрээр урьдын адил улсын нэгдмэл байдлыг илэрхийлэгч байсан ч улам бүр бие даасан байдалтай болж буй жоухоу нарын харилцаанд оролцохоо болив. Жоугийн захирагчийн эзэмшил болох нийслэлийн мужийн г.нутаг улам бүр багассаар түүний зарим хэсгийг хөрш ЖэнЗинь хаант улсууд бэлгэнд авчзарим г.нутгийг нь Чу хаант улс булаан авчээВангийн сан улам бүр хоосрох болсонЖоухоу нарын уламжлалт алба гувчуур бараг үгүй болов. Жоугийн эрх баригчдын нэр хүнд МЭӨ YII-YI зууны үед тэдний дунд нэг бус өрнөсөн самуунаас болж бүр доройтсонВан эрх мэдлийг залгамжлах хэв журмыг зөрчих аливаа оролдлогыг таслан зогсоох боломжгүй болжтүүнээс хараат Жоухоу нараас тусламж хүсэх болжээ. Нүүдэлчид Дунд Хятадын талд довтолж, ван болон түүнээс хараат эрх баригчдын хоорондын харилцаанд өөрчлөлт гарсанМЭӨ YII зууны үед бүрэлдсэн улс төрийн шинэ нөхцөл байдлыг тодорхойлох болсонХүчтэй жоухоу нарын нэг тэргүүлэх байр суурийг эзлэжманлайллаа тогтоохын тулд тухайн захирагч бүх хүн ванг хүндлэх болноварварын зүгээс учруулах аюулыг зогсооно гэсэн хоёр уриаг ашиглажээ.
Дунд Хятад дахь манлайллаа тогтоосон эртний Хятадын анхны хаант улс бол Шар мөрний доод урсгалаар нутаглаж байсан Ци улс бөгөөд Ци-гийн захирагчийг МЭӨ 650 онд эрх баригчдын хурлаар албан ёсоор өргөмжилсөнТүүнийг нас барсны дараа Ци улс манлайллаа алдаж, түүний оронд Зинь улс гарч ирсэн агаад энэ улс Вэн-гүний (МЭӨ 636-628 он) засаглалын үед хүчирхэгжсэнВэн-гүн нь дөрвөн тэнгисийн дундах бүх г.нутагт эрх мэдлээ тогтоосон.
МЭӨ YII зууны сүүлчээр ди нарын дунд хагарал гарсан нь Зинь хаант улс тэдэн рүү довтлох боломжийг олговМЭӨ 594 оны хавар 8 өдрийн тулалдаанд ди нарын гол хүчийг бут цохижолзлогсдын заримыг нь Зинь улсын армид нэгтгэнзаримыг нь боол болгожээЖоугийн нийслэлээс холгүйШар мөрний сав газарт нүүдэлчдийн ноёрхол ийн эцэслэв. МЭӨ YII-YI зууны улс төрийн түүхийг Зинь ба Чу хэмээх өмнөдийн хаант улсын тэмцэл тодорхойлж байвЧу улс нь хамгийн өмнөд хэсэгт орших агаад г.нутаг нь өнөөгийн ХубэйХунаньЦзяньсиАньхуйЦзяньсуШэньсиХэнань зэрэг 7 мужийг хамарч байвЧу хаант улс Шар мөрөнХөх мөрний хөндийн жижиг хаант улсуудаар г.нутгаа өргөтгөнулмаар Дунд Хятадын талын үе залгамжилсан эзэмшлүүдийн хоорондын харилцаанд оролцох болжээМЭӨ YII зууны сүүлчээр Чу-гийн захирагч вангийн титэм хүртсэн агаад ван Жоугийн дээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрөөгүй анхны манлайлагч болсон. Чу улсад худалдаа ихэд хөгжиж байсан бөгөөд бусад улсаас түрүүнд алтан зоос хэрэглэж эхэлсэн байнаЧу улс нь Зинь улсыг бут цохисон /Зинь МЭӨ 575 онд дахин сэргэсэн/.
МЭӨ Ү зууны эхээр Хөх мөрний доод урсгалаар нутаглах У ба Юэ хоёр улсын хооронд тэмцэл өрнөх болсон. Эдгээр хаант улсын оршин суугчид эртний хятадуудаас ялгаатай нь биедээ шивээс хийжүсээ богинохон тайрдаг заншилтай байвТэдний амьдралд загасчлалтэнгисийн урлал их үүрэг гүйцэтгэсэн. МЭӨ 493 онд У-гийн захирагч Юэ-д цохилт өгчулмаар умард зүгт хэд хэдэн аян дайн хийсэнЦи улсын армийг ялжулмаар ЛуСүнг бут цохинМЭӨ 482 онд У-гийн манлайллыг тогтоосонҮүнээс хойш ойролцоогоор 10 жилийн дараа Юэ улс өрсөлдөгчдийнхөө цэргийг бут цохинумардын ихэнх хаант улсыг нэгтгэсэнЮэ-гийн манлайллаар Чуньцю-гийн /Зүүн Жоу/ үе дуусчМЭӨ 403 онд Зинь нь Жао, Вэй, Хан гэх бие даасан 3 улс болон задарч эртний Хятадын түүхэнд Жаньгогийн /Байлдаант улсуудын үеүе эхэлжээ. Жаньгогийн  үед эртний Хятадын нийгмийн амьдралын олон салбарт ихээхэн өөрчлөлт гарсан. Энэ үйл явдлын урьдчилсан нөхцөл нь үйл.-лэх хүчний хөгжилд гарсан ахиц ө.хэлбэлтөмөр өргөн дэлгэрч, газар хагалах хөдөлмөрийн багаж зэвсэгхөллөгөөний  мал бий болжусалгаат байгууламж хөгжсөн.
МЭӨ IY зуунд төмөр зэвсгийг г.тариаланд өргөн ашиглажтэр дундаа төмөр хошуутай анжисыг хэрэглэх болсон нь г.тариалангийн жинхэнэ хувьсгал байвИйм маягийн техникээр голын эргийн газар төдийгүйөндөрлөг газрын хатуу хөрсийг хагалах боломжтой боловШар үхрийг хөллөгөөний мал болгосон нь хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлсэн. Урьд нь усалгааны ажлыг үерийн устай тэмцэх зорилгоор хэрэгжүүлж байсан бол тариалангийн талбай өргөжихийн хирээр талбайн усалгаанд зориулан сувгийг их хэмжээгээр ашиглах болжээ. Тариалангийн талбай өргөжин, ургац нэмэгдэжнийгмийн бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн. МЭӨ I мян.-ы дунд үед газар дээрх өмчлөлийн шинэ систем бүрэлдсэнГазрыг худалдаххудалдан авах замаар хувьд шилжүүлж, улмаар хувийн өмч үүсчг.эзэмшлийн хуучин систем задарсанҮүний улмаас МЭӨ YI зууны үед эртний Хятадын хэд хэдэн хаант улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хураах шинэ хэлбэр газрын татвар бий болсонСыма Цяний тэмдэглэснээр анх МЭӨ 594 онд Лу хаант улсад боловсруулах талбайн хэмжээнээс хамааран тогтоосон газрын татварыг нэвтрүүлсэн.
МЭӨ I мян.-ы үед жоугийн нийгмийн тогтолцоонд гар урчууд жирийн хүмүүсийн адил байр суурьтай болжтэд мэргэжлээ үе залгамжлуулж байв. /Дарханы хүүхэд дарханхудалдаачны хүүхэд худалдаачинтариачны хүүхэд тариачин/. Хөдөлмөрийн төмөр багаж зэвсэг дэлгэрчтехникийн дэвшил гарсан нь хувийн гар урлалын үйл.-лэл хөгжихөд түлхэц болжгар урчуудын амьдралын түвшин дээшилсэнГар урлалхудалдаанд боолын хөдөлмөрийг ихэд ашиглажүүний үр дүнд нийгмийн шатлалын доод давхаргад хамаарч байсан зарим урчуудхудалдаачид зарим сурвалжтнаас ч баян чинээлэг боловУламжлалт нийгмийн тогтолцооны хэн сурвалжиттэр баянхэн сурвалжит бус тэр ядуу гэсэн үндсэн дүрэм эвдэгдсэн.
Дүгнэлт: 
Ø Эртний Хятадын иргэншил МЭӨ Y-III мян.-ы үед Шар мөрний дунд урсгал хавьд бүрэлдсэн агаад МЭӨ I мян.-ы дунд үеэс эртний хятадууд өргөн уудам г.нутагт тархан суурьшижулмаар Хөх мөрний сав газарт тархсан. 
Ø Эртний Хятадын түүхийг ШанЖоуЦинь гүрэнХан гүрэнЗургаан гүрний үе гэсэн 5 үед хуваадаг 
Ø Шар мөрний сав нутагт дахь оршин суугчид эртний Хятадын анхны соёл болох Яншаоүүний дараа Луншаний соёлыг бүтээв.
Ø Шан-Инь улс нь МЭӨ ХIY-XI зууны үед оршин тогтносон агаад улсын дээд эзэн ван нь том газар эзэмшигчцэргийн захирагчдээд шүүгчтэргүүн лам байвИньгийн нийгэмэдийн засгийн гол ололтууд нь хүрэл хэрэглэххот байгуулалтбичиг үсгийн үүсэл 3 болно.
Ø МЭӨ XI-III зуунд оршин тогтнож байсан Жоу улсын үед нийгэмэдийн засагулт төрд ихээхэн өөрчлөлт орсон.   


Товчилсон үгс: МЭӨ-манай эриний өмнөх; Мян.-мянган; Г.нутаг-газар нутаг; Г.тараиалан-газар тараиаланГ.эзэмшил-газар эзэмшил; Бай.дагуулал-байлдан дагуулал; Т.бичлэг-түүх бичлэг; Тбал-тухайлбал; Ө.хэлбэл-өөрөөр хэлбэл; Үйл.-үйлдвэрлэл



No comments:

Post a Comment